Бямба, 20.04.2024, 08:50

Welcome Зочин

My site

Хайх
Нэвтрэх
Хуанли
«  4-cар 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив
Судалгаа
Сайт ямар байна ?
Total of answers: 34
Статистик

Нийт онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Facecook
  • Авто засвар, үйлчилгээ
  • We Auto Service
  • uCoz
  • Zunchee
  • Home » 2010 » 4-cар » 11 » Машинаа удаан эдлэх 10 зөвөлгөө
    16:14
    Машинаа удаан эдлэх 10 зөвөлгөө
    Шинэ машин авах гэж хясалж байсанаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэгрүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатхууны үнэн нь бидний зовж

    олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсэгийг нь залгиж орхидог билээ. Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байсанаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвөлгөөг танд хүргэж байна.

    Агаар шүүгч
    Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчыг байнга солиж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг солиж байх нь таны машин шатхуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.
    Хөргөх шингэн
    Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг “хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.

    Дугуйны даралт
    Дугуй нь машины хамгийн хайнга хаяагдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавидаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдэгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.

    Оншилгоонд тогтмол оруулах
    Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчиныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчинаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.
    Машиндаа шалгалт хийж байх
    Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйний хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин холойнуудыг шалгах мөн бүх гэрэлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөөл 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдна. Энэ нь таны машинд гарж болох эвдэрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.

    Хянах самбарын анхааруулах гэрэл
    Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтанд ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавидаггүй нь нотлогджээ. Тийм ч учираас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг “тэнэгүүдийн” гэрэл гэж нэрэлсэн ба хүмүүсд ямар нэгэн асуудал машинд гарсаныг анхааруулах гэж хийжээ.

    Хуваарь гаргах
    Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр оншилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчинаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжинд юу солиулах болсоныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь солисон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвөлгөө өгж чадахгүйд хүрж болзошгүй.

    Ухаалаг жолоод
    Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосны системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

    Цэвэрхэн байдал
    Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлөж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хэвсийг тотмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдагыг мэдэхэд илүүдэхгүй.

    Гадна арчилгаа
    Хамгийн сүүлийн зөвөлгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтийн бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зураасууд гарах нь элбэг байдаг.

    Дээрх зөвөлгөө танд хэрхэн машинаа урт наслуулах талаар ч зогсохгүй мөн хэрхэн зөв арчилж шинэ дүр төрхийг нь хадгалах талаар ойлголт өгсөн гэдэгт бид найдаж байна. Мэдээж машин техник гэдэг бол үүрд мөнх эд биш нь ойлгомжтой гэхдээ зөв арчилгаа нь маш удаан эдлэх нэг шалтгаан болдог.

    Views: 1074 | Added by: Gh05T | Rating: 0.0/0
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Log In ]
    Copyright We Auto Service © 2024 | Hosted by uCoz