Ням, 27.05.2018, 15:38

Welcome Зочин

My site

Хайх
Нэвтрэх
Хуанли
«  4-cар 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив
Судалгаа
Сайт ямар байна ?
Total of answers: 34
Статистик

Нийт онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Facecook
  • Авто засвар, үйлчилгээ
  • We Auto Service
  • uCoz
  • Zunchee
  • Home » 2010 » 4-cар » 11 » Машиныхаа обудыг хэрхэн зөв сонгож авах вэ?
    16:07
    Машиныхаа обудыг хэрхэн зөв сонгож авах вэ?
    Ихэнх жолооч нарын хувьд шинэ обуд худалдан авахдаа гадаад өнгө үзэмжийг нь хардаг. Өнгө үзэмж чухал ч таны машинд яг таарсан обуд байх нь нэн чухал. Учир нь обуд машины явах эд ангид чухал үүрэгтэй. Тиймээс обуд шинээр худалдан авахдаа доорхи зүйлсийг анхаараарай.

    1. Дискэн обуд нь хотын зам, бартаат замд аль алинд нь тохиромжтой байдаг. Зарим дискэн обуд нь тоормосыг хөргөөхийн тулд салхи үлээх тусгай загвараар ч хийгдсэн байдаг. Гэхдээ ер нь дискэн обуд тоормосыг хэт их халахаас хамгаалдаг давуу талтай.

    2. Ердийн хэмжээнээс арай том хэмжээтэй обуд таны машиныг илүү спорт маягийн харагдуулна. Мөн машины жолоодлогод ч сайн талтай. Гэхдээ урьдныхаасаа том хэмжээтэй обуд авахдаа анхаарах зүйлс бий. Та өмнө нь хэрэглэж байсан обуднаасаа 1 юмуу 2 размераар том обуд авахад хангалттай. Хэмжээ томрох тусам жин нь нэмэгдэнэ гэсэн үг.

    3. Машины тань хэмжээнд хэтэрхий томдсон, эсвэл хүндэдсэн обуд авч болохгүй. Хүнд обуд шатахуун их идэхэд нөлөөлөхөөс гадна машины жолоодлогод муу. Тиймээс хайлшин обуд хөнгөн тул нэн тохиромжтой байдаг. Тэр хэмжээгээрээ хайлшин обуд илүү үнэтэй байдаг. Хайлшин обуд дотроо хөнгөн цагаан, магнийн хайлшин гэсэн олон төрөлтэй. Магнийн халшин обуд хамгийн үнэтэй ч хамгийн хөнгөн бат бөх байдаг.

    4. Мэдээж машины тань обудны эрэг боолт яг таарч байгааг сайн нягтлаарай. Ер нь обуд худалдан авахад ерөнхий 3 зүйл хамгийн чухал: эрэг боолт, өргөн, машины дугуйны тэнхлэгийн хэмжээ.

    www.360wheel.com, уруу орж обуд сонирхоорой.

    Views: 412 | Added by: Gh05T | Rating: 0.0/0
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Log In ]
    Copyright We Auto Service © 2018 | Hosted by uCoz