Баасан, 29.03.2024, 17:24

Welcome Зочин

My site

Хайх
Нэвтрэх
Хуанли
«  4-cар 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив
Судалгаа
Сайт ямар байна ?
Total of answers: 34
Статистик

Нийт онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Facecook
  • Авто засвар, үйлчилгээ
  • We Auto Service
  • uCoz
  • Zunchee
  • Home » 2010 » 4-cар » 11 » Бензинээ Yр Дvнтэй Хэмнэх Сонирхолтой Зөвлөгөө
    16:05
    Бензинээ Yр Дvнтэй Хэмнэх Сонирхолтой Зөвлөгөө
    Бензиний vнэ хаа сайгvй нэмэгдэж байгаа өнөө vед бензинээ хэрхэн хэмнэх талаар сонин хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслээр янз бvрийн зөвлөгөөнvvд өгөх болжээ. Тэдгээр зөвлөгөө хэр vр дvнтэй, vнэн зөв болохыг www.edmunds.com гэдэг сайтаас туршилт явуулж шалгаад доорх дvгнэлтэнд хvрчээ.

    Хурд Тvгжигчээ Хэрэглэ.
    Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд тvгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явсанаар бензинээ 7-14%-иар хэмнэж болно. Тиймээс таны машинд хурд тvгжигч байдаг л бол тvvнийгээ ашиглаж байгаарай. Ингэснээр та ойр ойрхон хаазан дээр гишгэн машинаа огцом ухасхийлгэх шаардлагагvй юм. Мөн замын бартаа гаргах гэж байн байн хурдаа сааруулахаас зайлсхийн холын бараа харж явахад тань тусална.

    Цонхоо Онгойлгох уу, Агааржуулагчаа асаах уу?
    Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл энэ туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаа гараагvй байна. Өөрөөр хэлвэл агааржуулагч асаахаар мотороос хvч очиж бензин vрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгvйгээс олох бензинийг vрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгvй АС-гээ асаагаад явахад гэмгvй шvv, хvмvvс ээ.

    Тvрэмгий болон Жигд Хурд.
    Бид хотын гудамжинд нэг нэгнээсээ өрсөн давхих, хурдны замд бие биетэйгээ уралдах нь элбэг байдаг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тооромслох нь бензин vрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигдхэн сайхан давхиснаар та 37%-иар бензинээ хэмнэх боломжтой болох нээ.

    Дугуйныхаа хийг шалгаж бай.
    Дугуйгаа бvрэн хийлэх нь таны бензинийг хэмнэх vv? Туршилтаас харахад нэг их ялгаа гарахгvй байгаа боловч зам дээр гарах ослоос сэргийлж, дугуйг амархан элэгдэж гэмтэхээс сэргийлдэг байна. Тиймээс дугуйныхаа хийг бvрэн эсэхийг хол замд гарахдаа ямагт шалгаж бай.

    Тvр зогсолтонд машинаа унтраах хэрэгтэй юу?
    Та мөнгөө хэмнэх vvднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохион дээр гэрэл хvлээх бvртээ машинаа унтраах хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарч байна. Ихэнх хvмvvсийн яриагаар бол машинаа унтрааж асаах болгонд бензин vрэгдэж байгаа болохоор тvр зуурын зогсолтонд машинаа унтраах шаардлагагvй гэж vздэг. Харин манай туршилтаар ойр ойрхон тvр зуур зогсох нь харин ч бензинийг ихээр иддэг төдийгvй та 1-ээс илvv минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр гэсэн тооцоо гарчээ. Ингэснээрээ та бензинээ 19%-иар хэмнэж чадах нээ.

    Хурдаа багасга.
    Ихэнх оронд зам дагуу хурдны хязгаарууд байдаг. Манайд ил байдаггvй ч замын дvрмэндээ хот дотроо 60kм/ц, хотоос гадна 100 км/ц гэж заадаг. Гэвч vvнийг баримталдаг хvн байдаггvй байна. Хэрэв та хурдны хязгаар дотроо давхих юм бол 14% хvртэлх хувиар бензинээ хэмнэх бололцоотой болох юм байна.

    Views: 916 | Added by: Gh05T | Rating: 0.0/0
    Total comments: 0
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Log In ]
    Copyright We Auto Service © 2024 | Hosted by uCoz