Баасан, 19.04.2024, 21:36

Welcome Зочин

My site

Хайх
Нэвтрэх
Хуанли
«  4-cар 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив
Судалгаа
Сайт ямар байна ?
Total of answers: 34
Статистик

Нийт онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Facecook
  • Авто засвар, үйлчилгээ
  • We Auto Service
  • uCoz
  • Zunchee
  • Home » 2010 » 4-cар » 11 » Орж ирсэн Япон машин авсан бол наашаа!
    16:03
    Орж ирсэн Япон машин авсан бол наашаа!
    Манай оронд хил гааль-аар орж ирж буй машины 80% нь 5-аас дээш жил тухайн улсдаа явж байсан тээвэрийн хэрэгсэл байдаг. Өдөрт замын цагдаагын бүртэлийн газар дундажаар 60машин бүртгүүлсэний 10машин нь 3аас доош жил ашиглагдсан байна. Ингэхлээр үлдсэн үлдсэн 50 машин авч буй жирийн ард иргэддээ зөвлөгөө өгъе! Японоос орж ирсэн машинууд гаднаас нь хархад л яачиж сайн угаасан тогтож хархад андашгүй байдаг гадна сэв дотор саланы элгэдэг үрүүлийн бракны болон хазны педалны илдэгдэл таазны үстэй мэт материал-аас харин тухайн машиныг хэдэн км явсан ямар хүн унаж байсаныг мэдэж болно. Манай оронд хамгийн эрэлт ихтэй байдаг машинууд нь гол төлөв хөдөлгүүрийн багтаамж багатай авсаархан сүүдлын машин болох Toyota Carina, Sprinter, Nissan pulsar, sunny, Mazda demo, зэрэг машинууд байдаг ба эдгээр машин нь япондоо жижиг албан хаагч бага орлогтой иргэд ундаг нь ойлгомжтой байдаг. Тиймээс хямд машин бол хямд л байдаг гадна хөнгөн цагааны хольц доторх салоны материал битүүмжлэл гэх мэт. Эдгээр орж ирсэн машинуудыг захын болон диллерь-н худалдаачид амортизатор( аморжин) обуд дугуй хөгжим зэрэгийг сольсон байдаг миний анхны машинаа авхад л 7 хоноод л амортизатор нь тос хаяж эхэлж байсан. Тиймээс нэгэнт бид мөнгөндөө тааруулж хүний хэрэглэсэн машин авсан юм чинь тохирох засвар үйлчилгээ манай оронд тохирсон тос масолыг нь хийх хэрэгтэй. Хамгын эхэлээд Моторын тос, Хурдны хайрцагны тос, Гидерийн шингэн, очлуур, агаар шүүгч-ыг заавал солих шаардлагатай.

    1.Моторын тосыг өөрт таарах тос хийх ёстой хэрэв таны машин турбо -гүй бол заавал 15000-25000ийн үнэтэй Синтэтик тос хийх шаардлаггүй энгийн чанартай тос хийж болно миний хувьд би Castrol-ын үнэнч хэрэглэгч тэндий тос нь тослох чанар өндөртэй харлах нь бага үнэ нь ч боломжын гол нь нэр хүндтэй компань-н тос юм. Тосыг 5000км исвэл 3сар яваад солих шаардлагатай. Харин тос солихдоо хөдөлгүүрээ угаалга гэж засварынхан хэлдэг би энийг дэмждэггүй учир нь энэ шингэн нь тослох чанар муутай тул хөдөлгүүрт дуу оруулах буруу хэрэглэвэл хөлдөгүүр эвдэх аюултай. Харин арай хямд тосоор угаалгавал аюул байхгүй баталгаатай. Дээр нь нэмж хэлхэд RangeRover Porsche Touareg зэрэг үнэ ихтэй тэрэгүүдийг засварын газарууд тос солихдоо угаагч хэрэглэдэгүйг санах хэрэгтэй. Монголд хамагын түгээмэл худалдаанд байдаг угаагч

    2.Хурдны хайрцагны тос солих. Энэ тухай би бичсэн байгаа энд дарж уншиж болно харин орж ирсэн машин авсан бол заавал солих шаардлагатайг санах хэрэгтэй.

    3.Гидерийн шингэн. Миний мэдэхийн орж ирж буй машины Гидерийн шингэн нь шар өнгөтэй -25градуст тослох чанараа алдаж царцаж гидерийн апрат эвдэх өндөр аюултай мөн монголд одоогоор худалдаанд байхгүй тийм болхоор худалдаанд зарж буй яагаан өнгөтэй шингэн хэрэглэх хэрэгтэй энэ нь царцах темпратур өндөр үнэ ч хямд.

    4.Очлуур- Япондоо хэдэн ч сар гадаа зогсож хэзээ ч солисон юм билээ засварчинаар үзүүлж байгааад солиулсан нь дээр энэ нь бензин зарцуулалт өвөл хүйтэнд асалтанд маш их нөлөөтэй.. Очлуурын тухай би энд бичсэн байгаа хэрэв ямар марк-ын очлуур таны машинд таарахаа мэдэхгүй бол сэтгэгдэл(comment) үлдээгээд надаас асууж болно.

    5.Агаар шүүгч. Агаар шүүгч нь ихэнхдээ муудсан байдаг ба солих нь хөдөлгүүрийн тос амархан харлуулахгүй сайн талтай үнэ 5000-15000. жилдээ нэг л солиход хангалттай. Харин болж өгвөл тосон агаар шүүгч авах хэрэгэй. Энэ нь илүү сайн шүүдэг ба агаарын хоолойн дахь цахилгаан хэрэгсэлийн хамгаалдаг сан талтай үүнд MAF мэдрэгч. Энэ нь хөдөлгүүрт шаардлагатай ажилын холимогыг өгөхөд орж буй агаарын хэмжээ болон халуун хүйтэнийн тухай мэдээлэл өгдөг маш хэрэгтэй мэдрэгч юм.

    5. Хөргөлтийн шингэн-Мэргэжлийн хүнээр үзүүлэх хэрэгтэй

    за тэгээд хамгын сүүлчийн зөвөлгөө бол Carb Cleaner-ээр нэг удаа цэвэрлэхэд илүүдэхгүй дээ машин чинь хамар нь онгойгоод л сайхан болоод явчихна.

    За таны машин болон таньд Алтан шар зам тань өлзийтэй байг гэж ерөөл дэвшүүлье

    Attachments: Image 1 · Image 2 · Image 3 · Image 4
    Views: 1822 | Added by: Gh05T | Rating: 0.0/0
    Total comments: 1
    0  
    1 bayar   (30.10.2011 17:10) [Материал]
    Сайн байна уу? Toyota Nadia хэр машин бэ?

    Only registered users can add comments.
    [ Sign Up | Log In ]
    Copyright We Auto Service © 2024 | Hosted by uCoz